I-SWEEEP-т оролцож буй сурагч бүр I-SWEEEP-ийн дүрэм журамд захирагдана.

Үүнд:

1. Төслүүд ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх шаардлагатай.

2. Оролцогчид I-SWEEEP-ээс тодорхойлсон 3 чиглэлээр төсөл сонгоно. Ямар нэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үзүүлэн болгон тавих нь уг тэмцээнд зохицохгүй болно.

3. Төсөл нь мэргэжлийн хүмүүсийн гүйцэтгэж буй судалгааны ажлын хэсэг байж болно. Гэхдээ оролцогч нь тухайн судалгаанд идэвхтэйгээр оролцож байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрнө.

4. Бүх сурагчид төслөө I-SWEEEP-ийн Facebook хуудсаар дамжуулан онлайнаар хүргүүлнэ.

5. I-SWEEEP төслийн үзэсгэлэнд оролцох сурагчид сургуулиасаа уг тэмцээнд орохыг зөвшөөрсөн бичиг авчрах. Үүнтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд I-SWEEEP 2015 зохион байгуулах багтай холбогдох.

6. Ямар нэгэн сээр нуруутан амьтан, биологийн бодис, химийн хорт бодис болон осолтой үйлдэл, багаж төхөөрөмж оролцсон төслийн зааварлагч багш нь эрсдлийн хариуцлага хүлээнэ.

7. Онлайн бүртгэлээ баталгаажуулахын тулд сурагчид төслийнхөө бичгийн ажлын хураангуйг илгээх шаардлагатай. Үүнтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд I-SWEEEP 2016 зохион байгуулах багтай холбогдох.

8. Бичгийн ажлын хураангуйн хуулбарыг шалгаруулалтын өмнө шүүгчдэд тараана. Сурагчид өөрсдийн танилцуулгандаа дэлгэх судалгааны ажил болон төслийн тойм, танилцуулга болон үзүүлэнг дэмжих материалуудаа өөрсдөө бэлдэнэ. Эдгээр дэмжих материалууд зайлшгүй шаардлагатай биш боловч дэлгэж үзүүлэхийг бидний зүгээс зөвлөж байна.

9. Үргэлжилж буй төслүүд уралдаанд орж болно. Эдгээр төслүүдийг хамгийн сүүлд хийгдсэн судалгааг нь үндэслэн дүгнэнэ. Үзэсгэлэн дээр дэлгэх бүтээл нь хамгийн сүүлийн судалгааг харуулсан байх шаардлагатай бөгөөд өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулсан хэлбэртэй байна. Энэ төрлийн төслөөр оролцож байгаа сурагч нь төсөл

үргэлжлэхтэй холбоотой тодорхойлолт өгнө. Үүнтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд I-SWEEEP 2016 зохион байгуулах багтай холбогдох.

10. Бүх багийн гишүүд төсөлд идэвхтэй оролцсон байх ба төслөө бүрэн эзэмшсэн байх шаардлагатай. Багийн бүх гишүүдийн хамтарсан зүтгэл чармайлт нь үнэлгээний шалгуур болно.

11. Төслийн үзүүлэн нь I-SWEEEP-ийн аюулгүйн болон үзүүлэнгийн шаардлагуудыг хангасан байх ёстой.