I-SWEEEP Mongolia

Empathy Yurtunts co.,ltd төвтэй хамтран зохион байгуулдаг энэхүү олимпиад нь хүүхэд залуусыг бага наснаас нь хөгжүүлж, эх дэлхийнхээ байгаль орчны асуудлуудад тэдний анхаарлыг хандуулж тогтвортой дэлхий өөд тэмүүлэх зорилготой бөгөөд энэ жил “I-SWEEEP-Таны гараа” уриатайгаар ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах гэж байна.
  • Tогтвортой байдал гэж юу вэ?
    Тогтвортой байдал гэдэг нь хойч үеийнхээ хэрэгцээг хангаж чадахуйц зүйл үлдээж амьдрах гэсэн утгатай юм.
  • Юу хийх хэрэгтэй вэ?
    Өөрийнхөө амжилтын гарааг эхлүүлэхээр шийдсэн, шинийг санаачлагч сурагч та дор дурдсан 3 чиглэлийн аль нэгийг сонгож төсөл бичих болно.

Нэг. Зорилго: I-SWEEEP төслийн олимпиадын гол зорилго нь тогтвортой дэлхийг бий болгох бөгөөд энэ жил «I-SWEEEP Таны гараа» уриан дор хүүхэд залуусын амжилтын гарааг нээх боломжийг олгох юм.

  • Эх дэлхийнхээ байгаль орчны асуудлуудад сурагчдын анхаарлыг хандуулж, татан оролцуулах.
  • Өсвөр үеийнхэндээ энэ талаар хийж болох зүйлсийн талаар таниулж туслах эдгээр асуудлуудад бодит, хэрэгжихүйц шийдэл олох
  • Хүүхэд залуусыг бага наснаас нь хөгжүүлж, тогтвортой дэлхий өөд урагшлах үйл явцыг хурдасгах

Хоёр. Хамрах хүрээ:

  • Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулиудын VIII-XII ангийн сурагчид

Гурав. Олимпиадын чиглэл

  • Инженерчлэл (Эрчим хүч) – Бид бүхний эдэлж хэрэглэж байгаа машин техник, тавилга хогшил амьдарч байгаа орон сууц зэрэгт бүх зүйлд инженер хүний ухаан шингэсэн байдаг билээ. Тийм ч учраас I-SWEEEP ирээдүйн монголын чадварлаг инженерүүдийг одооноос бэлдэхэд анхаарч байна. Инженерчлэл төрөлд био инженерчлэл, барилгын инженерчлэл, аж үйлдвэрлэлийн инженерчлэл, нөхөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх технлоги, робот техник, дулааны инженерчлэл, цахилгааны инженерчлэл, механик инженерчлэл гэх мэт сэдвүүдийг хамарна.
  • Хүрээлэн буй орчин (Эрүүл мэнд) – XXI зуунд хүн төрлөхтөнд тулгамдсан хамгийн том асуудал бол хүрээлэн буй орчны бохирдол болоод эрүүл мэндийн асуудал билээ. Энэ төрөлд газрын менежмэнт, ойгүйдэл, экологийн системийн менежмент, био нөхөн сэргээлт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, дуу чимээний асуудал, дахин боловсруулах гэх мэт асуудлуудыг хамарна.
  • Компьютер, програм хангамж – Мэдээлэл технологийн эрин зуунд гар утас , компютер , таблет зэрэг нь бидний өдөр тутмын амьдарлын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон билээ. Үүнийг дагаад мэдээллийн технологийн техник хангамж болон программ хангамж түүн дээр чадварлаг ажилдаг боловсон хүчин их өндрөөр үнэлэгддэг болсон байна. I-SWEEEP нь монголд дараагийн ”Zuckerberg” “Steve Jobs” нээж илрүүлэхийг зоридог юм. Тус төрөлд программ хангамж, хөдөлгөөнт дүрс, боловсролын ирээдүй гэх мэт чиглэлүүлийг хамарна.

Жич : Олимпиадын чиглэлийг үл хамааран нэг багийн бүрэлдэхүүнд 1-2 сурагч, 1 чиглүүлэгч багш (18-аас дээш насны хэн ч чиглүүлэгч багш байж болно.) байх бөгөөд чиглүүлэгч багш нь хэд хэдэн багт зөвлөх хийж болно. Нэг сургуулиас оролцох сурагчид болон багийн тоонд хязгаарлалт тавихгүй.

Meet the Team

Taha UZUMCU

Taha UZUMCU

General Coordinator & Ulaanbaatar Coordinator
Makhsat SANIYAZ

Makhsat SANIYAZ

IT Manager
Мөнхбадрал

Мөнхбадрал

Volunteer Team Leader
Молор

Молор

Volunteer Team member

Цэлмэг

Цэлмэг

Volunteer Team member
Одмаа

Одмаа

Volunteer Team member
Батмөнх

Батмөнх

Volunteer Team member
Ундармаа

Ундармаа

Volunteer Team member
Алтинтас

Алтинтас

Volunteer Team member