ИнженерчлэлЭнергиБайгаль орчинЭбико

Инженерчлэл

I-SWEEEP нь сурагчдад өөрсдийгөө дэлхий дахины асуудлуудын өргөн мэдлэг, бас дэлхийн тогтвортой байдлыг...

Read More

Энерги

Хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа энергийн хямрал нь биднийг энерги үйлдвэрлэлт болон хэрэглээнд ашигладаг...

Read More

Байгаль орчин

Тогтвортой байдал гэдэг нь хойч үеийнхний хэрэгцээг хангаж чадахуйц зүйл үлдээж амьдрах гэсэн утгатай...

Read More

Эбико

1. Боловсрол дахь мэдээлэл Зүйн Үүрэг 2. Мэдээлэл Зүйн програм хангамж хөгжүүлэх 3. Зугаа цэнгэлтэй сурцгаая...

Read More
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ                                                    MONGOLIAN TURKISH SCHOOLS
Elite International School
Elite International School                                                     Yadigar Educational instituations

I-SWEEEP MONGOLIA

(Энерги, Инженерчлэл, Байгаль орчин, Эбико) Шинжлэх ухааны Tөслийн Олимпиад ISWEEEP нь та бүхнийг санаа зовох зүйлгүй амьдарч болох дэлхийнхээ төлөө гар гараасаа барин хамтдаа алхахыг уриалж байна.

Хүрэлцэн ирж эх дэлхийгээ хамтдаа баярлуулцгаая.


ISWEEEP-2012 төслийн олимпиад 2012 оны 2 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд УБ Элит ОУДСургууль дээр амжилттай явагдаж өнгөрлөө. Тус олимпиадад нийт 24 төсөл оролцсоноос эцсийн ташны шалгаруултанд тэнцсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Шалгаруулалтын эцсийн дүнг харахын тулд энд дарна уу.

•    Байгаль орчны төрлөөр амжилт гаргасан  сурагчид  Олон улсын  “Inepo-2012 “   олимпиадад оролцох  эрх авна.

•    Эбико / компьютер/ -гийн  төрлөөр  амжилт гаргасан  сурагчид  олон улсын “Эбико -2012 “олимпиадад оролцох  эрх авна.

•    Энерги, Инженерчлэл, Байгаль орчин    3   төрөлд амжилт гаргасан сурагчид  Олон улсын “ I  – SWEEEP    2012   “  олимпиадад оролцох  эрх авна.

I-SWEEEP MONGOLIA гэж юу вэ?

I-SWEEEP, the International Sustainable World (Energy, Engineering, and Environment) Project Olympiad буюу Тогтвортой Дэлхий (Энерги, Инженерчлэл, Байгаль орчин, ) олон улсын төслийн олимпиад нь дунд сургуулийн ахлах ангиудын дунд зохиогддог Монгол дахь шинжлэх ухааны төслийн анхдагч бөгөөд хамгийн том үйл ажиллагаа юм.

I-SWEEEP Mongolia-ийн  төв нь Улаанбаатар хотноо байрладаг, Монголын залуучуудад дэлхийн жишигт боловсрол олгох зорилгоор байгалийн шинжлэх ухаан болон англи хэлний гүнзгий сургалттай дунд боловсролын (K12) сургуулиуд нээн ажиллуулж буй Empathy Yurtunts ХХК-ийн зүгээс зохион байгуулагдаж байгаа юм. Empathy Yurtunts ХХК нь одоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон Баян-Өлгий дэх Монгол-Турк сургуулиуд, мөн нийслэлийн Ulaanbaatar Elite International сургууль, бас боловсролын хэвлэл гаргадаг Empathy Press-ийг өөрийн харьяанд ажиллуулдагюм.

I-SWEEEP Mongolia одоогоор Монгол улсад 8-11 ангид суралцаж буй сурагчдыг энэ олимпиадад өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Дүрэм, Удирдамжийн хэсгээс авч  болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

I-SWEEEP-ийн эрхэм зорилго нь:

• Эх дэлхийнхээ байгаль орчны асуудлуудад сурагчдын анхаарлыг хандуулж, татан оролцуулах,

• Өсвөрт үеийнхэндээ энэ талаар хийж болох зүйлсийн талаар таниулж туслах,

• Эдгээр асуудлуудад бодит, хэрэгжихүйц шийдэл олох,

• Хүүхэд залуусыг бага наснаас нь хөгжүүлж, тогтвортой дэлхий өөд урагшлах үйл явцыг хурдасгах,

ХЭТИЙН ТӨЛӨВ

I-SWEEEP нь ахлах ангийн сурагчдын дунд инженер техникийн бүтээл, энергийн бүтээмжит хэрэглээний нээлт зэрэг байгаль орчинд ээлтэй технологийн ухагдхуунуудыг сурталчлан таниулдаг. I-SWEEEP сурагчдад ирээдүйн инженер, эрдэмтэд болоход нь тус дөхөм болох туршлага хуримтлах сайхан боломжийг олгоно. Ирээдүйд олон нийтийн асуудлуудыг ойлгодог, тогтвортой дэлхийг бүтээхэд шинжлэх ухаан технологийн ач холбогдлыг бүрэн ухаарсан, түүнийг хэрэгжүүлж чаддаг бие хүмүүс л байгаль орчны судалгаа шинжилгээ болон хөгжил дэвшлийн тэргүүн шугаманд явах болно.

ОЛИМПИАДЫН ЦАГИЙН ХУВААРЬ

  • 10-р сарын 15, 2011 : Онлайн бүртгэлийн эхлэлл
  • 2-р сарын 01, 2012 : Онлайн бүртгэлийн болон Төслийн эцсийн хугаса
  • 2-р сарын 07, 2012 : Эцсийн шатанд шалгарсан сурагчдыг зарлах
  • 2-р сарын 08, 2012 : шалгарсан сурагчдын урилгыг сургуулиудад хүргэх
  • 2-р сарын 17, 2012 : Төслүүдийг шалгаруулах болон үзэсгэлэнд тавих
  • 2-р сарын 18, 2012 : Төслүүдийг шалгаруулах болон шагнал олгох үйл ажиллагаа

ШАГНАЛ

  • Нэгдүгээр байр : 200.000 ₮ Медаль, сертификат
  • Хоёрдугаар байр : 100.000 ₮ Медаль, сертификат
  • Гуравдугаар байр : 50.000 ₮ Медаль, сертификат
  • Тусгай шагнал : Медаль, сертификат